“Азийн хөх тэнгэр” нээгдлээ

Хуучирсан мэдээ: 2010.09.16-нд нийтлэгдсэн

“Азийн хөх тэнгэр” нээгдлээ

Азийн орчин үеийн урлагийн 25 дахь удаагийн олон улсын үзэсгэлэн анх удаа Монголд болж байна. “Азийн хөх тэнгэр” Азийн урлагийн 25 дахь удаагийн олон улсын үзэсгэлэнгийн нээлт өчигдөр Монголын уран зургийн галерейд  болов. Нээлтэд үзэсгэлэнд Азийн 12 орны 140 гаруй уран бүтээлчид оролцож байна. Үзэсгэлэнг Боловсрол соёл, шинжлэх ухааны яам, Азийн уран бүтээлчдийн холбоо, Монголын уран зургийн галерей хамтран зохион байгуулж буй. “Азийн хөх тэнгэр”-т манай улсын шилдэг уран бүтээлчдээс гадна дэлхийд уран бүтээлээрээ танигдсан Япон, БНХАУ, БНСУ, Индонез, Малайз, Филлипин, Сингапур, Тайланд, ХонгКонг, Тайвань, Австрали зэрэг 12 орны зураач, уран бүтээлчид бүтээлээ дэлгэжээ. Үзэсгэлэн хоёр сарын хугацаанд буюу ирэх арваннэгдүгээр сарын 21-нийг хүртэл үргэлжилнэ. 

М.Урин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж