Наурызыг НҮБ-аас олон улсын хэмжээний баяр болгон зарлажээ

Хуучирсан мэдээ: 2010.03.22-нд нийтлэгдсэн

Наурызыг НҮБ-аас олон улсын хэмжээний баяр болгон зарлажээ

Казах үндэстнүүдийн тэмдэглэдэг Наурызын баярыг энэ жилээс эхлэн олон улсын хэмжээний баяр болгон зарлаад байна. Гуравдугаар сарын 21-ний өдрийг олон улсын хэмжээнд Наурызын баяр болгон тэмдэглэж байхаар НҮБ шийдвэрлэжээ. Хаврын баяр, өдөр шөнө тэнцсэний баяр давхар тохиодог Наурызыг манай улсын өнцөг булан бүрт аж төрж буй 150 гаруй мянган казах үндэстэн өнөөдөр өргөн дэлгэр тэмдэглэж байна. Улаанбаатар хотод 10 мянга гаруй казах үндэстэн бүртгэлтэй байдгаас олонх нь нийслэлийн Налайх дүүрэгт аж төрдөг байна. Казах түмний хувьд хаврын баярын өглөө хамгийн өндөр настандаа очиж золгодог бөгөөд ахан дүүсээрээ ахмадынхаа гэрт цуглан золгож мэндчилдэг ажээ. Мэндлэхдээ эрчүүд цээж мөрөөрөө бие биеэ түшин амар мэндээ айлтгадаг бол бүсгүйчүүд гар барин мэндчилдэг байна.
Д.Цэцэн
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж