Таэквондогийн тамирчидтай уулзав

Хуучирсан мэдээ: 2010.09.16-нд нийтлэгдсэн

Таэквондогийн тамирчидтай уулзав

Өмнөд Солонгос улсад энэ сарын 12-14-ны хооронд болж өнгөрсөн таэквондогийн “Геннам опен” тэмцээнд амжилттай оролцсон Монголын баг тамирчдыг өчигдөр Биеийн тамир, спортын газрын дарга Ч.Наранбаатар хүлээн авч, уулзлаа. Дэлхийн 17 орны 800 гаруй тамирчидтай мөр зэрэгцэн, дэлхийн тавцанд өрсөлдөж, 68 кг-ын жинд аваргын алтан медаль хүртсэн Н.Эрдэнэбаатар тэргүүтэй таэквондочдод БТСГ-ын дарга Ч.Наранбаатар баяр хүргэж, цаашдын уралдаан, тэмцээнд улам амжилттай оролцохыг хүссэн байна. Мөн энэ өдөр тэрбээр шатрын оюутны дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд амжилттай оролцсон баг тамирчидтай уулзаж, тэмцээн, уралдааных нь сэтгэгдлийг хуваалцав.

С.Цэлмэг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж