Хилийн 40 жилийн маргаанаа цэглэв

Хуучирсан мэдээ: 2010.09.16-нд нийтлэгдсэн

Хилийн 40 жилийн маргаанаа цэглэв

Дмитрий Медведев ба Йенс Столтенберг. Фото: Оросын ерөнхийлөгчийн хэвлэлийн алба

ОХУ-ын Мурманск хотод ОХУ болон Норвегийн хооронд Баренцевын тэнгис ба Хойд мөсөн далай дахь далайн хилийн хязгаарлалтын шугамын тухай хэлэлцээрт гарын үсэг зурсан байна. ОХУ-ын ерөнхийлөгч Дмитрий Медведев, Норвегийн  ерөнхий сайд Йенс Столтенберг нарын хийсэн энэхүү хэлэлцээрийн дагуу 30 жилийн өмнө тогтоосон Арктикийн эх газрын үргэлжлэл болох далайн ёроолын 175 мянган  кв.км нутаг дэвсгэрээс нефть, байгалийн хий олборлохгүй байх хорио  тавигдлаа.
Хоёр орны далайн хилийн тухай хэлэлцээр 1970 оноос хойш явагдсан ба энэ асуудлаар 2010 оны дөрөвдүгээр сард зарчмын тохиролцоо хийж чадлаа гэж Медведев, Столтенберг хоёр мэдэгдсэн байв. Хэлэлцээрийн явцад 1926 онд тогтоосон “хэсгийн зарчмаар” маргаантай усан орон зайг хуваах саналыг оросууд дэвшүүлсэн байв. Тэр санал  нь хуурай газрын хилээс Хойд мөсөн далайд гарах гарцыг уртрагын дагуу хойд туйл хүртэл тогтоох ёстой ажээ. Норвеги далайн хилийг дундаж шугамаар тогтоох ёстой гэж үзсэн байлаа  Эцэст нь тэд маргаантай орон зайг тэнцүү хуваахаар шийджээ.
Орос, Норвегийн усан хилийн орчмын нефть ба байгалийн хийн ордуудыг шинэ гэрээний дагуу хоёр тал л хамтран ашиглах болсон байна. Хил дамжсан ордуудыг зөвхөн хамтарч нэг бүтэн хэмээн үзэж ашиглах болно гэж хоёр тал тохиролцжээ.
Урьдчилсан тооцоогоор Баренцевын тэнгисийн эх газрын үргэлжлэлийн ёроол нь долоон тэрбум тонн болзолт нөөцтэй бөгөөд байгаа техникийн боломжоор тэндээс жилдээ 20 сая тонныг олборлох боломжтой. Мөн тэндхийн загас агнуурын маргалдааныг энэ гэрээгээр зохицуулсан байна.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж