Цэргийн хэлэлцээ хийхийг Пхеньян Сөүлд тавьжээ

Хуучирсан мэдээ: 2010.09.16-нд нийтлэгдсэн

Цэргийн хэлэлцээ хийхийг Пхеньян Сөүлд тавьжээ

Хоёр орны армийн төлөөлөгчдийн ажлын хэлэлцээ явуулах саналыг Хойд Солонгос Өмнөд Солонгост тавьсан тухай БНСУ-ын цэргийн удирдлагын эх сурвалжийн мэдээнээс үндэслэн ОХУ-ын ИТАР-ТАСС мэдээлсэн байна.
БНАСАУ энэ саналаа Пханмунжоны хилийн цогцолборын холбоогоор дамжуулжээ. Хоёр орны цэргийнхний холбоо үүгээр дамждаг юм. Шинэ хэлэлцээгээр Өмнөд Солонгосын ТББ-гаас сурталчилгааны материалтай агаарын бөмбөрцөг хөөргөж байгаа асуудал болон Шар тэнгис дэх далайн хилийн шугамын талаар  ярилцах саналыг Пхеньян дэвшүүлээд байна.
Сөүл энэ саналыг албан ёсоор судалж байгаа гэж Ренхап агентлаг дамжуулсан байв.
Солонгосын дайны дараа НҮБ-ын цэргийн командлал нь далайн хязгаарлалтын шугамыг тогтоож өгсөн ч  БНАСАУ далайн хилийн шугамыг хэзээ ч зөвшөөрөөгүй бөгөөд 1999, 2002, 2009 онд зэвсэгт мөргөлдөөн гарч байв.
Пүрэв гаригт Пханмунжонд Хойд ба өмнөд Солонгосын НҮБ-ын хүчний цэргийн эвлэрлийн комиссийн тав дахь удаагийн хэлэлцээ эхлэх ёстой. Тэд гуравдугаар сарын 26-нд Шар тэнгист дэлбэрэн живсэн Өмнөд Солонгосын “Чхонан” хөлөг онгоцны сүйрлийн тухай ярилцах юм. Энэ долоо хоногийн эхээр Өмнөд Солонгосын цэргийн яамнаас гаргасан хөлөг онгоцны сүйрлийн мөрдөн байцаалтын материалыг Пхеньян өдөөн хатгалт гэж үзэв.
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж