Хуучирсан мэдээ: 2010.09.16-нд нийтлэгдсэн

Эрхүүгийн зах шатав

Пүрэв гаригийн шөнө Эрхүү хотын Софья Перовскаягийн гудамжин дахь бараан зах шатжээ. Гал түймрийн улмаас хүн хэлмэгдсэнгүй. Галын дуудлага орон нутгийн цагаар шөнийн нэг цагийн үеэр ирсэн ба галын шалтгаан болон гэм буруутанг тогтоохоор ажиллаж байна.

Галын улмаас 2,2 мянган шоо метр талбайн худалдааны цэгүүд шатсан байлаа. Мухлагууд хэт шигүү байрлаж байсан нь гал унтраахад хүндрэл учруулсан байв. Галын хохирлыг арав хоногийн дотор тогтооно гэж эрх баригчид мэдэгджээ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж