Торгон замын уралдаан үргэлжилж байна

Хуучирсан мэдээ: 2010.09.16-нд нийтлэгдсэн

Торгон замын уралдаан үргэлжилж байна

Дакар раллигийн цуврал уралдаануудын нэг Торгон замын уралдаан энэ жил ОХУ, тэр дундаа Санкт-Петербургт зохион байгуулагдаж байгаа. Каспийн тэнгисийн эрэг дагуу орших Волгоградаас Ашраткан хүртэл 446 км зайд үргэлжилж байгаа уралдааныг суудлын авто машины ангилалд Өмнөд Африкийн тамирчин Жениел Де Виллиерс тэргүүлж байсан боловч осолд орсноор 324 дэх км-ээс уралдааныг орхилоо. Уралдаан өндөрлөхөд хоёр өдөр л үлдээд байна. Тэмцээн ийнхүү шийдвэрлэхэд шатандаа ороод байхад суудлын авто машины ангиллыг тэргүүлэгч тэмцээнийг орхисон нь зарим үзэгчдийн сэтгэлийг гонсойлгосон юм. Долоон удаа Дакар раллид хүч үзэхдээ нэг ч удаа ингэж бүтэлгүйтэж байгаагүй Виллиерс уг нь нийлбэр дүнгээр тэргүүлж байсан юм. Гэвч түүнийг туслах тамирчны хамтаар аврахын тулд зохион байгуулагчид нисдэг тэрэг ашигласан бөгөөд азаар ямар нэгэн хүнд бэртэл гэмтэл аваагүй байжээ.
Түүнийг уралдаанаас гармагц Испанийн Карлос Сайнз тэргүүлэгч болон хувирлаа. Энэ гараанд Сайнз, Миллер болон Аль Атияа гэсэн нэг багийн хүчин зүтгэгчид эхний байруудад жагссан. Одоо энэ гурвын хооронд аваргын төлөөх өрсөлдөөн үлдэж байна.
Харин том оврын авто машины ангилалд Камаз мөн л шилдэг гэдгээ баталж Оросын багууд эхний дөрөвт оржээ. Тэр дундаа Чагин тэргүүтэн хамгийн богино хугацааг үзүүлсэн байна. Гэсэн ч нийлбэр дүнд өөрчлөлт орсонгүй. Кабиров найман минутын тэргүүллээ бататгаж, Торгон замын раллиг манлайлж байна.

Score Studio

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж