MacBook, iPad болон iPhone-ийн хос гэр урлажээ

Хуучирсан мэдээ: 2010.09.16-нд нийтлэгдсэн

MacBook, iPad болон iPhone-ийн хос гэр урлажээ

Их Британийн загварын ертөнцийн түншүүд болох Марк Елей, Вакако Кишимото нар хамтран зөөврийн төхөөрөмжид зориулсан авч явахад хялбар, ганган гоёмсог гэрний цуглуулгаа танилцуулжээ. “Flash” хэмээн нэрлэсэн тус цуглуулгад 13 инчийн MacBook Pro-д зориулсан, мөн iPad, iPhone-д зориулсан тусгай загварын гэр багтсан байна.
Энэхүү цуглуулгаа тэд Лондонгийн загварын долоо хоног болон 2010 оны Лондонгийн загварын наадмын үеэр олон нийтэд толилуулах аж. Харин энэ сарын 20-ноос эхлэн худалдаанд гарах гэнэ.

С.Цэлмэг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж