МАСЗХ-ны Хүндэтгэлийн концерт болж байна

Хуучирсан мэдээ: 2010.09.16-нд нийтлэгдсэн

МАСЗХ-ны Хүндэтгэлийн концерт болж байна

Монголын ардчилсан социалист залуучуудын холбооны хурал өнөөдөо хоёр дахь өдрөө Дуурь бүжгийн эрдмийн театрт үргэлжилж байна. Тус холбооны гишүүд 11 цагаас жанжин Д.Сүхбаатарын хөшөөнд цэцэг өргөсөн юм. Одоогийн байдлаар тус холбооны гишүүдэд зориулсан хүндэтгэлийн концерт Дуурь бүжгийн эрдмийн театрт болж байна. Харин МАХН-ын удирдах зөвлөл өчигдөр хуралдаж МАСЗХ-ны дараачийн ерөнхийлөгчөөр МАХН-ын намын байгуулалтын хэлтсийн дарга Л.Оюунэрдэнийн нэрийг дэвшүүлжээ. МАСЗХ-ны ээлжит дөрөвдүгээр хуралдааны хоёр дахь өдрийн үдээс хойших хуралдаан хүндэтгэлийн концертийн дараагаар үдээс хойш 17 цаг 30 хүртэл үргэлжлэх аж.

Б.Алтансүх

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж