Удирдах зөвлөл Л.Оюун-Эрдэнийг дэвшүүлжээ

Хуучирсан мэдээ: 2010.09.16-нд нийтлэгдсэн

Удирдах зөвлөл Л.Оюун-Эрдэнийг дэвшүүлжээ

МАСЗХ-ны дөрөвдүгээр их хуралд ирсэн аймаг, дүүргүүдийн төлөөлөгчид Сүхбаатарын хөшөө, Чингисийн хөшөөнд хүндэтгэл үзүүллээ. Дуурь бүжгийн эрдмийн театрт зохиогдож буй баярын хуралдаан 14.30 цагаас албан ёсны, ажил хэргийн хүрээнд үргэлжлэх юм. Энэхүү хуралдаанаар  МАСЗХ–ны шинэ ерөнхийлөгчийг сонгох, холбооны нэрийг өөрчлөх зэрэг асуудлыг хаалттайгаар хэлэлцэхээр болсон байна. Шинэ ерөнхийлөгчид нэр дэвшээд буй С.Бямбацогт, н.Содбилэг, Ж.Энхбаяр, Л.Оюун-Эрдэнэ нараас Намын байгуулалтын хэлтсийн дарга Л.Оюун-Эрдэнэ сонгогдох магадлал өндөр байгаа талаар хуралдаанд оролцогчид ярьж байна.  Учир нь түүнийг МАХН-ын Удирдах зөвлөлөөс 100 хувь дэмжиж нэрийг нь дэвшүүлээд байгаа юм. Тэрээр өмнө нь Баянзүрх дүүргийн нийгмийн хөгжлийн хэлтсийн даргаар ажиллаж байсан бөгөөд МАХН-ын шинэчлэлийн талаар зохион байгуулж буй ажлуудыг санаачлан, зохион байгуулж байсан нь ийнхүү нэрийг нь дэвшүүлэх шалтгаан болсон гэнэ.

Б.Мандах

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж