Хийсэн юмгүй хатагтай | News.MN

Хийсэн юмгүй хатагтай

Хуучирсан мэдээ: 2010.09.16-нд нийтлэгдсэн

Хийсэн юмгүй хатагтай

МАХН-ын дэргэдэх Монго­лын ардчилсан социалист эмэг­тэй­чүүдийн холбооны тэргүүн Д.Алтай. Тэрбээр анх 2000-2004 онд Чингэлтэй дүүргээс УИХ-д нэр дэв­шин парламентын тогоонд орж ирсэн түүхтэй. Энэ хатагтай “ах” намын дэргэдэх эмэгтэйчүүдийн байгууллагыг 12 дахь жилдээ удирдаж буй ч хийж гийгүүлсэн юмгүй өдийг хүргэсэн гэх хэл амыг араасаа дагуулсаар байгаа. Харин өөрөө МАХН-ын үйл ажиллагааг дэмжих, шинэтгэлийн асуудалд ан­хаарах бус МАСЭХ-оо хувийн ком­пани гээд эндүүрчихсэн яваа гэнэ. Удахгүй хуралдах МАХН-ын XXVII  их хурлыг угтан тус намын дэргэдэх холбоод дотоод асуудлуудаа ээлж дараалан хэлэлцэж буй.  Гэтэл энэ сарын 13-нд хуралдсан МАСЭХ-ны бага хурлын үеэр Д.Алтай дураар аашилж, холбооныхоо дотоод асуудлыг намынхаа их хурлын дараа хэлэлцүүлэх шийдвэрийг гаргуулж чадсан болохоор ийн хэлсэн хэрэг. Д.Алтайн үүрэгт ажил нь улс төрд эмэгтэйчүүдийн оролцоог нэмэгдүүлэх явдал. Ямартай ч тэрбээр УИХ-ын дарга Д.Лүндээжанцанд “УИХ-ын сонгуульд нам, эвслээс нэр дэвшигчдийн 30-аас доошгүй хувь нь эмэгтэйчүүд байх ёстой. Энэ тоог 25 хувиас буулгах юм бол тэмцлийн хатуу хэлбэрт шилжинэ шүү” хэмээн сануулга өгч байсан удаатай. Уг нь Д.Алтай хатагтай намынхаа XXV  их хурлын үеэр “Намын бүх шатны сонгуульт байгууллагад нэр дэвшигчдийн 25-аас доошгүй хувь нь эмэгтэйчүүд байна” гэсэн заалтыг оруулж байсан юм. МАХН-ын эмэгтэйчүүд өөр өөрсдийн гэсэн түшиг тулгууртай. Харин Д.Алтай Монгол Улсын гуравдахь Ерөнхийлөгч Н.Энхбаярын гараас хөтөлж, улс төрд анх хөл тавьсан гэдэг. Гэсэн хэдий ч Н.Энхбаярын байр суурь сулраад ирэхийн цагт М.Энхболдын гэгддэг хотын фракцийнхны араас гүйх болсон аж. Мөн түүнийг парламентын суудалд МАХН-аас суух эмэгтэйчүүдийн тоог нэмж чадахгүй байгаа ч улс төрийн тогоон дахь эрчүүдийг шахаанд оруулах, лоббидохдоо хэнээс ч дутахгүй мэргэшсэн хүн гэдэг юм билээ.  

Т.УРАНГЭРЭЛ

Зохиогчийн эрх: "Улс төрийн тойм" сонин

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2010-09-16 180.149.65.158

ÈÉÌ ÁÀËÈÀÐ ÞÌÍÓÓÄ ÎÄÎÎ ÇÀÉËÀÕ ÕÝÐÝÃÒÝÉ ÕÓ ÍÀÌ ÄÀÍÄÀÀ ÈÉÌ ÞÌÀÀРį¯ÐÑÝÍ ÁÀÉÄÀÃ Ë ÄÀÀ

Avatar

Зочин 2010-09-16 180.149.65.146

Arvin altai gandi dolgor geed muu tolgoig ni sain b**s ni chirdeg avgai nar uhevch uher buugaa tavihguim da haa ochij tsolmon chini tolgoi b**s 2 ni tentsuuhen shuu

Avatar

oongee 2010-09-16 202.179.16.151

Хийсэн юмтай хэлэх үгтэй хүүхэн шүү дээ Огт байгаагүй байгууллагыг байгуулаад хөл дээр нь босгоод өглөө Элдвээр муу хэлж энэ тэр хүний гар хөл болж явахаар эвтэйхэн шударгаар өрсөлдөөд үз л дээ Хэн ч уншсан муухан муулагчийн бичсэн зүйл гэдэг нь ь тэр ч байтугай хэн бичсэн хэн бичүүлсэн нь харагдаад байна шүү дээ Алтай дарга боловсролгүй хүн биш ээ Муулагч лав өөрөө боловсролтой хүн биш ээ Боловсролтой хүн ингэж бичдэггүй л байхгүй юу

Avatar

Unshigch 2010-09-16 182.160.28.8

Er n MAHN ene Altai metiin emee naraa shine zaluu orchin yeiin bolovsroltoi soeltoi zadaltai emegteichuudeer solih tsag n bolson dooGandi Dolgor Altai geh met ulig bolson emee naraas ard tumen uidaj baigaag mederdeggui bolovsrolgui humuus l MAHN aar duuren baih yumUmnuus n ichij uhmeer Mongol ulsaar duuren chadvarlag zaluu emegtei bolovson huchnuud gudamjaar neg baigaa shuu dee

Avatar

zochin 2010-09-16 202.126.91.55

Энхбаярын анги байсан болохоор Энхбаяр татаж явсан шүү дээ өөрөө юу ч чадахгүй авгай гэдгийг бүх хүмүүс мэднээ

Avatar

uvuu 2010-09-16 202.55.191.22

chadvar muu shdee MUBIS d baihadaa hamgii muu dean baisan yum daa

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж