Хэрсүү охидын сэтгэлийн өглөг

Хуучирсан мэдээ: 2010.09.16-нд нийтлэгдсэн

Хэрсүү охидын сэтгэлийн өглөг

Шатрын сурагчдын дэлхийн аварга А.Энхтуул болон “Хэцүү анги” олон ангит киноны Гэрлээгийн дүрээр олны танил болсон Монголын мисс Б.Бадамцэцэг нар багаасаа найзалсан дотны найзууд ажээ. Оюуны спортоор дэлхийн тавцанд өндөр амжилт гаргасан шатарчин, Монголын загварын ертөнцөд хөл тавьсан мисс охин хоёр бусдад туслах гэсэн чин сэтгэл өвөрлөж, асрамжийн газарт хүмүүжиж буй хүүхдүүдтэй жилд нэг удаа уулзан, тэдэнд гарын бэлэг гардуулж, хамгийн чухал нь нэг өдрийг хөгжилтэй, халуун дулаан уур амьсгал дунд, сэтгэл хангалуун өнгөрүүлдэг болсоор гурван жил болж байгаа гэнэ.

Тэгвэл, найз охид “Сэтгэлийн өглөг” нэртэй буяны арга хэмжээгээ энэ жил гурав дахь удаагаа зохион байгуулахаар болж, нийслэлийн Засаг даргын харьяа хүүхэд хүмүүжлийн сургалтын төвд маргааш 15.00 цагаас зочлохоор болжээ. А.Энхтуул, Б.Бадамцэцэг нар тус төвд хүмүүжиж буй 120 хүүхдэд гарын бэлэг гардуулж, бүхэл өдрийн турш хамтдаа тоглож, наадан, дуулж хуурдан, халуун дотно яриа өрнүүлж өнгөрүүлэх гэнэ. Мөн энэ үеэр А.Энхтуул хүүхдүүдтэй шатар тоглож, “Монгол модель” агентлагийн загвар өмсөгч Б.Бадамцэцэг загварын үзүүлбэр толилуулах юм байна.

С.Цэлмэг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж