40 сая төгрөг нэхэмжилжээ

Хуучирсан мэдээ: 2010.09.16-нд нийтлэгдсэн

40 сая төгрөг нэхэмжилжээ

Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын  иргэн И.Энхбаатар, Б.Жаргал, Ч.Бүрэнцэцэг нар өчигдөр тус аймагт газарт орсон нэрийдлээр амьдарч байсан орон сууцыг албадан нурааж, орох орон гэргүй болсон талаар мэдээлэл хийсэн. Энэ талаар Сүхбаатар аймгийн Засаг дарга Ж.Батсууриас тодруулахад “Анх 1950 онд аймгийн түргэн тусламжийн үйлчилгээг үзүүлэх зорилгоор ашиглалтанд оруулж байсан хуучны барилга байгаа юм. Өнгөрсөн долдугаар сард 90 айлын орон сууц барих зорилгоор дээрх иргэдийг албан өрөөндөө дуудан авчруулж, хууль эрхзүйн хувьд А зэрэглэлийн газрын гэрчилгээ олгоогүй нөхцөлд хүчингүйд тооцдог болохыг тайлбарлаж, тодорхой хугацаанд нүүлгэн шилжүүлэх талаар мэдэгдэх хуудас өгсөн. Гэхдээ тогтоосон хууль, журмын хүрээнд ажиллах үүднээс иргэдээ орон гэргүй болгохгүй байх талаас нь бодолцож, хэд хэдэн санал тавьсан. Тухайлбал, тус газарт баригдах орон сууцны нэг өрөө байр олгох, эсвэл түүнтэй тэнцэх хэмжээний мөнгөн тэтгэмж олгох, газрын бүрэн гэрчилгээ, өмчлөл бүхий хашаа, байшин зэрэг саналууд тавьсан. Гэтэл эдгээр иргэд эрс эсэргүүцэж, зарим нь 40 сая хүртэл төгрөгийн нөхөн төлбөр олгохыг шаардсан. Энэ мэт хэрээс хэтэрсэн шаардлага тавьсан учраас мэдэгдэлийн дуусгавар болох хугацаанд, уг барилгыг албадан буулгаж байгаа. Тухайн байранд амьдарч байсан иргэдийг хохиролгүй болгох үүднээс эдгээр иргэдтэйгээ зөвшилцөлд хүрч ажиллах болно” гэлээ.

Д.Долгор

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж