Зоос банкийг дампууруулсан 40 олигархийг зарлах гэнэ

Хуучирсан мэдээ: 2010.03.22-нд нийтлэгдсэн

Зоос банкийг дампууруулсан 40 олигархийг зарлах гэнэ

Тун удахгүй Зоос банкийг дампууруулсан 40 олигархийг зарлахаар болжээ. Тэдний тэргүүнд “Монгол газар” компанийн захирал Ц.Мянганбаяр бичигдэж байгаа аж. Мөн УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагва, УИХ-ын гишүүн асан Б.Батбаатар, “Алтан дорнод Монгол” компанийн захирал С.В.Паушок нар байгаа аж. Мөн “Мегаконкрит”, “Баян констракшн” ХХК-иуд таван тэрбум, долоон зуун наян нэгэн сая нэг зуун тавин долоон мянган төгрөг, “Жамп-Алт”, “Петрожамп” ХХК-иуд  таван удаагийн зээлээр зургаан тэрбум дөрвөн зуун дөчин гурван сая төгрөг, “Цаст Импекс” ХХК-ийн захирал Н.Баярсайхан найман удаагийн зээлээр дөрвөн тэрбум таван зуун далан зургаан сая  төгрөгийг тус бүр “Зоос” банкнаас авсан ч эргэж төлөөгүй юм байна. Энэ талаар www.Shuud.mn  вэб сайтад мэдээлжээ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж