
Дэлхийн банк, Европын холбоо, Монгол Улсын Засгийн Газар, Япон улсын засгийн газартай хамтран “Тогтвортой амжиргаа” төслийг хэрэгжүүлж байгаа билээ. Уг төслийн хүрээнд Завхан аймгийн Алдархаан суманд шээсний шинжилгээний аппарат авах анализатор төсөл болон Баянтэс суманд булгийн эхийг хамгаалах “Ариун булаг“ төсөл, мөн сумын төвийг гэрэлтүүлэгтэй болгох ажил хийгджээ. Асгат суманд “Тохижилт хангамж”, “Оношилгоо” төсөл хэрэгжсэнээс сумын төвийн соёлын төвийг тохижуулжээ. Их-Уул суманд тоглоомын талбайг тохижуулах соёлын төвийг тохижуулах, сургуулийн ширээ сандлыг шинэчлэх ажил хийгдсэн бол Нөмрөг сумын эмнэлэгт биохимийн анализатор гудамжны гэрэлтүүлэгийн ажил хийгдсэн байна. Сонгино сумын соёлын төвийг тохижуулах, Булгийн эхийг хамгаалах ажлууд хийгдсэн бол Сантмаргац суманд “Хөдөөгийн соёл” төслийн хүрээнд сумын төвийн цэцэрлэгт хүрээлэнг өргөтгөх ажил болон худагийн барилгыг засварлажээ. Түдэвтэй суманд хогний машин худалдан авч өгч соёлын төвийн хөгжим аппаратурыг шинэчилсэн бол Тэлмэн суманд лабораторын тоног төхөөрөмж авах сумын төвийн гудамжны гэрэлтүүлэгийн ажлууд хийгдсэн аж.