Эмэгтэйчүүдийн өрхийн үйлдвэрлэлийг дэмжинэ

Хуучирсан мэдээ: 2010.09.16-нд нийтлэгдсэн

Эмэгтэйчүүдийн өрхийн үйлдвэрлэлийг дэмжинэ

Завханд газар тариалан болон эрчимжсэн мал аж ахуйн салбарыг илүүтэйгээр дэмжиж байгаа аж. Өнгөрсөн жил энэ салбарт 82 төсөлд зориулж, 782 сая төгрөгийн зээлийг олгосон бөгөөд зээлийн эргэн төлөлт 97,4 сая төгрөг болоод байгаа аж. Тус аймгийн засаг дарга эргэн төлөлтийн хөрөнгөөс 90 саяыг нь эмэгтэйчүүдийн өрхийн үйлдвэрлэлийг дэмжсэн зээлд зориулна гэсэн шийдвэрийг гаргаад байгаа аж. Өнгөрсөн жилд олгосон зээлийн дагуу тус аймагт 119 ажлын байр бий болж, 40 гаруй үйлдвэр нээгдсэн бөгөөд Тосонцэнгэл сумаас бусад сумын иргэд авсан зээлээ үр ашигтайгаар зарцуулж байгаа нь шалгалтаар тогтоогджээ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж