Хэлмэгсдийн хөшөө босгоно

Хуучирсан мэдээ: 2010.09.16-нд нийтлэгдсэн

Хэлмэгсдийн хөшөө босгоно

Өмнөговь аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын санаачилгаар хэлмэгсдийн дурсгалын мөнхжүүлэх хөшөөг  босгохоор  шийдвэрлэсний дагуу  хөшөөний шав тавих ёслол энэ сарын 10-нд боллоо.  Хөшөөний шав тавих ёслолд аймгийн удирдлага, хэлмэгсэгдийн гэр бүл, үр хүүхдүүдийн төлөөлөл оролцсон бөгөөд аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга, цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах салбар комиссын дарга  Л.Батчулуун  нээж  үг хэллээ. 

Энэхүү  хөшөө нь  есөн гишгүүр шаттай, 12 метрийн диаметртэй тойрог талбайн төвд 6-10 м өндөртэй залгаасгүй цул боржин чулуун хөшөө байх юм. Уг хөшөөн дээр 1300 хүний нэр сийлээстэй, хөшөөний дээд хэсэгт дөрвөн талд нь сараалжин цонхтой ба  түүн  дотор алтан бодь суварга байрлах аж.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж