Баян-Өлгийд спорт цогцолбор барьж байна

Хуучирсан мэдээ: 2010.09.16-нд нийтлэгдсэн

Баян-Өлгийд спорт цогцолбор барьж байна

Баян-Өлгий аймагт спорт цогцолбор ашиглалтад орох гэж байна. Аймгийн төв талбайн зүүн талд сүндэрлэх тус спорт цогцолбор нь спортын бүх төрлийн тэмцээн уралдаан зохион байгуулах боломжтой аж. Тус цогцолборын нийт өртөг нь 1,7 тэрбум төгрөг хэмээн улсын төвсөөс хөрөнгө гаргуулсан хэдий ч ажлын явцад 250 сая төгрөгийг нэмж зарцуулжээ. Тус цогцолборын барилгын бүх гүйцэтгэх ажлыг Баян-Өлгийчүүд өөрсдөө хийж байгаа бөгөөд бусад нарийн мэргэжлийн зураг төсөл, инженерийн ажлаа хятадын компаниар хийлгэсэн гэнэ. Энэ сарын сүүлээр спорт цогцолборын нээлтээ хийхээр төлөвлөөд байна.

Аяандр

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж