Хятадын импорт экспортын бүтээгдэхүүний үзэсгэлэн худалдаа болно

Хуучирсан мэдээ: 2010.03.22-нд нийтлэгдсэн

Хятадын импорт экспортын бүтээгдэхүүний үзэсгэлэн худалдаа болно

Хятадын импорт экспортын бүтээгдэхүүний үзэсгэлэн худалдаа ирэх сарын 15-наас тавдугаар сарын 5 хүртэл гурван  үе шаттай Гуанжоу хотноо болно. Энэ нь  “Canton fair” нэртэйгээр 107 дахь удаагаа зохион байгуулж байгаа арга хэмжээ юм. Үзэсгэлэнд жижиг дунд үйлдвэрийн тоног төхөөрөмж, электрон бараа, эрэгтэй эмэгтэй бэлэн хувцас, хүнсний бүтээгдэхүүн  зэрэг 150 мянган нэр төрлийн бүтээгдэхүүн танилцуулах юм байна. Дашрамд сонирхуулахад, үзэсгэлэнд дэлхийн 35 улсаас 368 төлөөлөгч оролцохоор саналаа ирүүлсэн  бөгөөд Монголын компаниудын төлөөлөгчид ч оролцох юм.

Б.Анх

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж