Шилмэл малын үзэсгэлэн худалдаа болов

Хуучирсан мэдээ: 2010.09.16-нд нийтлэгдсэн

Шилмэл малын үзэсгэлэн худалдаа болов

Тус аймгийн Хяргас сумын Засаг даргын тамгын газар, аймгийн Хүнс, хөдөө аж ахуй, жижиг дунд үйлдвэрлэлийн газраас нут­гийн шилмэл малын үзэсгэлэн худалдаа энэ сарын 12-нд зохион байгууллаа.

Уг үзэсгэлэн худалдаанд зургаан сумын нутгийн таван төрлийн шилмэл хээлтүүлэгч, хээл­тэгч мал ирснийг сумын удирдлага, малчид ихээхэн сонирхож харилцан солилцох, худалдан авах гэрээ хийжээ.  Шилмэл малыг галбир, хурд, мах, ноос, сүүний гарцаар шалгаруул­жээ. Ц.Пүрэвсүрэн, Эрдэнэ-Очир нарын азарга, гүү, Эрдэнэбат, Өвгө­дөө нарын бух, үнээ, Д.Лүндэн, Өл­зий­баяр, Жавзаа нарын эм хонь, хуц, Норонпил, Буйдад, Цэнд-Аюуш нарын ухна, эм ямаа тус тус гойд ашиг шимт малаар шалгарсан байна.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж