Багш нарыг сонгон шалгаруулжээ

Хуучирсан мэдээ: 2010.09.16-нд нийтлэгдсэн

Багш нарыг сонгон шалгаруулжээ

Их, дээд сургууль төг­сөж, ажил хайж буй  залуусын  хувьд хи­чээ­лийн шинэ  жил эхлэхтэй зэрэг­цэн сур­гуу­лиудаас зарлаж буй шинэ багшийн ажлын байрны зар гол найд­­вар  болдог.  Тус айм­гийн хувьд саяхан болсон ши­нээр ажилд орох багш нарыг сонгон шалгаруулах шалгалтад 14 мэргэжлээр 300 гаруй өрсөлдөгч оролцож, 164 хүн тэнц­сэн нь ту­хайн чиглэлээр мэргэжил эзэмш­сэн  залуусын аж­­лын байрны эрэлт хэрэгцээ  их байгааг илтгэж байна. Энэ шалгалтад түүх нийгмийн мэр­гэжлээр  хамгийн олон буюу 50 гаруй багш тэнц­сэн бол газарзүйн мэргэжлээр ердөө ганцхан багш л шалгарчээ. Мөн физик, хими, хөгжмийн мэргэжлээр хоёр, хоёр­хон багш тэнцсэн байна. Бусад хи­чээлээр дунджаар 10 орчим шинэ багш эрхээ олж авсан аж. Шалгалтыг    мэргэжлийн  хи­чээл, англи хэл, компьютер гэсэн гурван төр­лөөр авч эдгээр гурван төрлийн шал­галтын оноон дээр их, дээд сур­­гуулийн дипломын голч оноог нэмэн нийлбэр оноог нь гаргаж  байр эзлүүлсэн гэнэ. Энэ сарын 18-ныг хүртэл сур­гуулиуд ийн­хүү шинэ багш нараа сонгон авч дуусаад, энэ тухай тайлангаа аймгийн Боловсрол, соёлын газарт ирүүлэх ба ажлын хэсэг тайланг хянан хэ­­лэлцээд дүгнэлт гаргахаар төлөвлөжээ. 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж