Уул уурхай мэргэжилтэн бэлтгэхэд анхаарна

Хуучирсан мэдээ: 2010.09.16-нд нийтлэгдсэн

Уул уурхай мэргэжилтэн бэлтгэхэд анхаарна

Шинэчлэн байгуулагдаад 2О гаруй жил болж буй тус аймгийн Мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төв  нь эдүгээ 5О гаруй багш  ажиллагсадтай,   мянга гаруй суралцагчдыг 15 мэрэгжлээр бэлтгэдэг.  Энэ сургууль “Ажил олгогч ба сургалтын байгууллага-хамтын ажиллагаа” хэмээх мянганы сорилтын сангийн 127 мянган ам. долларын төсөл хэрэгжүүлж байгаа юм. Саяхан Нийгэм хамгаалал, хөдөлмөрийн сайд Т. Ганди тус сургуулийн сургалтын материаллаг баазтай танилцах үеэр “Дорноговь аймагт үйлдвэрлэлийн цогцолбор  байгуулах засгийн газрын бодого зорилттой уялдуулж уул уурхайн баяжуулагч, авто замын арчлалт, үйлдвэрлэлийн цехийн тоног төхөөрөөмжийн анги шинээр нээж  байна. Эдгээр ангийн мэргэжилтэй ажилтанг өндөр зардлаар бэлтгэнэ. Тухайлбал  танайд урьд нь таван тогооч бэлтгэдэг зардлаар  нэг гагнуурчин, өрөмдөгч нарыг мэргэжлийн өндөр зэрэглэлд сургаж дадлагажуулж бэлтгэх юм” гэж  МСҮТ-ийн үүрэг зорилт өндөржиж байгааг  сануулав.
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж