
20 –р зууны эхээр бий болсон амин дэм гэгч энэ зүйл олон гайхалтай чанартай билээ. Польшийн эрдэмтэн Казимир Фанк уг шим тэжээлт зүйлийг гаргаж авсан юм. Латин хэлний vita буюу амьдрал, anime буюу нэгдэл гэдэг үгнээс витамин үүссэн билээ.
1930- аад оны дунд үед бий болсон цагаас хойш 20 жилийн дараа анхны амин дэмүүд худалдаанд гарсан юм. Харин 1970 онд нобелийн хоёр удаагийн шагналт химич Линус Паулин амин дэмийн ач тусыг нийтэд таниулсан билээ. Паулин С амин дэм хорт хавдрын эрсдэлийг бууруулаад зогсохгүй зүрх судасны өвчнөөс урьчмлан сэргийлнэ гэдгийг нотолсон юм.
Амин дэмийн ашигтай чанар
Амин дэм зарим талаараа маш ашигтай. Олон төрлийн, эрүүл хоол хүнс хэрэглэснээр хүн хэрэгцээт шим тэжээлт бодисыг авдаг ч зарим тохиолдолд зайлшгүй амин дэмийн нэмэлт бүтээгдэхүүн хэрэглэх шаардлага гардаг. Тухайлбал хүн хэрэгцээт Д амин дэмийг нарны гэрлээс авах боломжтой боловч баруун европчуудад уг амин дэмийг байгалиас авах боломж бага байдаг. Үүнтэй адил жирэмсэн эмэгтэйчүүдэд фолийн хүчил хэрэглэхийг зөвлөдөг нь нярайг мэдрэлийн эмгэгээс урьдчилан сэргийлэхийн тулд аж.
Бид амин дэм нь анагаахаас илүү урьдчилан сэргийлж, дархлааг бэхжүүлдэг гэж ойлгодог. Амин дэмийн өдөр тутмын хэрэгцээ нь уг бүтээгдэхүүний хэрэглээг нэмэгдүүлж байдаг. Тэгвэл нэг боодол амин дэм нь хүнд шаардлагатай амин дэмийн хэрэгцээнээс илүү гарсан байвал яах вэ? Амин дэмийг ингэж их хэмжээгээр хэрэглэх нь тустай гэж үү? Түүнээс гадна зах зээл дээр хямд чанаргүй амин дэмүүд ч байдаг гэдгийг анхаарах хэрэгтэй. Үнэндээ бол их хэрэглэсэнээр биш тохируулсан хэрэглээ эм болдог гэдгийг бүү мартаарай.
Амин дэмийг хэтрүүлэн хэрэглэвэл хор болно гэдгийг хүмүүс ойлгодоггүй. Тухайлбал шингэн С амин дэмийг их хэмжээгээр хэрэглэвэл шээсний сувгаар ялгарах аюултай байдаг. Мөн А амин дэмийг хэтрүүлэн хэрэглэвэл өөх тосны хэмжээ нэмэгдэхээс гадна элэг өөхлөх шалтгаан болдог. Ийм тохиолдол маш цөөн ч толгой өвдөх, манарах гол шалтгаан болохоос гадна жирэмсний үед урагт нөлөөлөх нь бий. Тиймээс биемахбодод шаардлагатай хэмжээнээс хэтрүүлэн хэрэглэхгүй байхыг зөвлөж байна.
О. Халиун