Энэ сарын 25-нд ургацаа хураана

Хуучирсан мэдээ: 2010.09.16-нд нийтлэгдсэн

Энэ сарын 25-нд ургацаа хураана

Сайншанд хотоос холгүй Зээ­гийн хөтөл гэдэг газар Зэвсэгт хүчний 336 дугаар ангийн хамт олон 1,8 га талбайд төмс, хүнсний ногоо тариалсан байна. Тус ангийн ахлах ахлагч Ж.Бат­суурь, гэр бүл Г.Бадамжав болон ногоочин байлдагч Э.Эрдэнэбат, н.Анхбаяр, н.Отгонбулаг нар ажил­лаж байна. Ногоочин байлдагч Эр­дэнэбат нь Дархан уул аймгийн Орхон суманд ногоо тарьж бай­сан бөгөөд анх удаа говьд шийгуа тарьж байгаа гэнэ. Өнгөрсөн жил таван тонн хүнс­ний ногоо хураасан бол энэ жил ургацаа энэ сарын 25-нд хурааж дуусах аж.

Ш.Энхбаяр
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж