Цагдаагийн нэрэмжит тэмцээн боллоо

Хуучирсан мэдээ: 2010.09.16-нд нийтлэгдсэн

Цагдаагийн нэрэмжит тэмцээн боллоо

Аймгийн Цагдаагийн газ­рын­хан буудлагын аваргаа тодруулав. Монгол улсад мөр­дөн байцаах алба үүсч хөгж­сөний 64 жилийн ойд зориулан аймгийн Цагдаагийн газрын мөрдөн байцаах тасгаас нийт бие бүрэлдэхүүнийхээ дунд буудлагын аварга шалгаруулах тэмцээн зохион байгуулав.

Энэ жилийн буудлагын аварга тасгаар Замын цагдаагийн тасаг шалгарлаа. Хувь хүний амжил­таар урт бууны төрөлд Замын цагдаагийн тасгийн ах­лах байцаагч н.Ганхуяг, богино буу­ны төрөлд ЗЦТ-ын ахлах ахлагч н.Чаг­наадорж нар эхний байр эз­лэв. Харин тасаг, хэлтсийн дарга нарын дунд зохиогдсон богино бууны тэмцээнд Дотоодын цэр­гийн салааны хошууч Болд­баа­тар тэргүүн байр, ЗЦТ-ын хо­шууч н.Баттөмөр удаалсан бай­на.

Б.Урантуяа

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж