
“Тогтвортой амьжиргаа-II” төслийн Олон нийтийн санаачлага бүрэлдэхүүн хэсгээс тус аймгийн Орхон суманд хогны машин бэлэглэж байсан бол энэ удаад Хонгор, Шарын гол сумынхныг хогны машинтай болголоо. Энэ онд тогтвортой амьжиргаа 2 төслийн олон нийтийн санаачлага сангаас хөрөнгө оруулалт хийхээр 203.2 сая төгрөгийн өртгөөр 22 төсөл хэрэгжинэ. Тус төсөл нь “Иргэн та санаачил, бид дэмжье” гэдэг уриан дор ажилладагаас иргэн бүрийн оролцоо, мэдээлэл чухал байдаг.
Б.Урантуяа