Монгол бүсгүй солонгост амиа алджээ

Хуучирсан мэдээ: 2010.09.16-нд нийтлэгдсэн

Монгол бүсгүй солонгост амиа алджээ

Өнөөдөр өглөө 07 цагийн үед Чоннам Нажүд амьдардаг Монгол Улсын иргэн 26
настай эмэгтэй К нь хамаатныхаа эмэгтэйн солонгос нөхөрт хутгалуулан
амь насаа алджээ. Түүний хамаатны эмэгтэй 21 настай Х нь зуучлах
товчоогоор дамжуулан БНСУ-ын иргэн Янг-тай гэр бүл болж, 2009 оны
арванхоёрдугаар сард тус улсад очиж амьдарсан аж. Х-ийн солонгос нөхөр
байнга архи уун эхнэрээ зоддог байсан тул тэрээр гурав хоногийн өмнө
нөхрөөсөө зугтаан хамаатны эгчийндээ очсон байжээ. Х-ийн нөхөр өнөөдөр
түүнийг хамаатны эгчийнд нь хайн очиж эхнэрээ нэхэхэд “Архиа гаргаад
эрүүл болсон хойноо эхнэрээ ирж ав” гэж хэлснйи төлөө урьдчилан бэлдэж
ирсэн хутгаараа монгол эмэгтэй К-г 6-7 удаа хутгалан амь насыг нь
хөнөөжээ. Түүнээс хутгыг нь салгах гэсэн К-ийн солонгос нөхөр 40 настай
Ха-гийн гар хоолой зэрэгт мөн хутгалж бэртээжээ. Үргэлжлэлийг эндээс уншина уу.
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж