Нэрийн эхний үсгээр шинжихүй

Хуучирсан мэдээ: 2010.09.16-нд нийтлэгдсэн

Нэрийн эхний үсгээр шинжихүй

Хэн
нэгнийг таньж мэднэ гэдэг нь хэцүү. Нөгөөтэйгүүр, цаг хугацаа шаардсан
ажил ч байдаг. Анхны сэтгэгдэл гэдэг цаашдын харилцааны уур амьсгал ямар
байхыг заадаг, хэмжигч гэж болно. Та дөнгөж танилцсан, танилцахыг хүсч
буй хүнээ ямар зан ааштай вэ гэдгийг мэдэхийг хүсч байгаа бол нэрнийх нь
эхний үсгээр тандаарай. А, Б Тэр романтик хүн биш. Сээтгэнэх чадваргүй,
гэхдээ хүссэнээ авч чаддаг нэгэн аж. Хэн нэгнийг гуйх, элдэв сорилт, аз
турших дуртай ч энэ чанараа гаднаа ил гаргадаггүй. Өөрийн бодол санааг
бүхнээс дээгүүр тавьдаг, өөртөө сэтгэл хангалуун нэгэн юм. В, Г, Д Дур
сонирхол, мэдрэмжээ бүх юм өөрийнх нь тал руу эргэтэл хянаж чаддаг
тэвчээртэй нэгэн. Хайрлуулж, хайрлаж, дурлалын бэлэг авах дуртай. Зориг
гарган сэтгэлээ илэрхийлчихвэл илүү нээлттэй байж чадна. Е, Ё, Ж Аливаа
зүйл өөрийнх нь санаснаар болохгүй бол шууд хаячихдаг зантай. Мөнгө
хангалттай байсан ч зүгээр суухыг хүсдэггүй. Өөрийгөө хамгийн шилдэг нь
гэж харуулахыг хичээдэг. Маш нээлттэй, их хөдөлгөөнтэй, романтик хүн аж.
З, И, K Их голомтгой, төгс зүйл байгүй гэдгийг мэдсээр байж түүнийг л
хайсаар байдаг. Өөрөөсөө илүү эсвэл өөрийнхөө зиндааны хүнд л татагддаг.
Хамгийн мэдрэмтгий. Үүрэг хариуцлагыг чухалд үздэг. Хааяа хүмүүстэй чин
сэтгэлээсээ хандана гэдэг түүний хувьд хэцүү зүйл болж хувирдаг.
Үргэлжлэл
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж