Хуучирсан мэдээ: 2010.09.16-нд нийтлэгдсэн

Хүсэл хяслын зааг

Хүсэл байгаад хясал дагадаг хүйтэн цустай хорвоог яалтай

Хүний хүнд сэтгэл алдарчихаад хаачихаа мэдэхгүй зүрхээ яалтай

Хайраар цангахдаа халамж нэхэх бүсгүй хүний сэтгэлийг яалтай

Хаяж болдоггүй авч чаддаггүй нууцхан хайрын шаналанг яалтай.

Бурхан биднийг төөрүүлж учруулж зөрүүлж хайрлуулжээ

Буруу ч биш бас зөв ч биш…

Эр хүний нөмөр хүсэхдээ энгэрийг минь налах гэсэн 

Эмзэгхэн бас омголон бүсгүйд би хайртай

Эзгүйчлэх сэтгэл тэгэхэд адын бодолд амилдаг ч

Эргээд алхахдаа харин би эр нөхрийг чинь өрөвднөм.

Дулаанаа өгчихөөд өөрөө буцдаг хавар шиг

Дураараа чамайг хайрлачихаад гэрлүү чинь үдэхдээ санадаг

Дутуухан жаргал хомсхон тусмаа амттай шиг

Үргэлжлэл

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж