
2003 онд тус зах зээлийн 97 хувийг Microsoft дангаараа эзэмшиж, үнэхээр салбартаа тэргүүлэгч гэдгээ баталж байсан бол өнөөдөр ердөө 60 хувийг эзэмшиж байна.
Гэхдээ Internet Explorer 9 браузерт олон өрсөлдөгчид бий. Браузерийн дайны гол баатрууд болох Mozilla компанийн Firefox, Google-ийн Chrome нарын хэрэглээ өдрөөс өдөрт өсөн нэмэгдэж буй.
Google компаниас гаргасан Chrome браузер 2008 оны арванхоёрдугаар сард зах зээлд мэндэлсэн ч асар богино хугацаанд амжилт олж, өдгөө нийт зах зээлийн 7,5 хувийг дангаараа эзэмших болжээ. Харин Mozilla-гийн тухайд саяхан Firefox 4 браузерийн туршилтын хувилбарыг гаргасан бөгөөд дэлхийн зах зээлийн бараг дөрөвний нэг хувийг дангаараа эзэлж байна. Түүнчлэн зарим улс орны тухайд гол хэрэглээ нь Mozilla Firefox болоод байгаа юм.
С.Цэлмэг