Рок, попын одод чуулав

Хуучирсан мэдээ: 2010.09.16-нд нийтлэгдсэн

Рок, попын одод чуулав

“Бид эх орондоо хайртай” бүх оддын тоглолт өчигдөр Сүхбаатарын талбайд болж өнгөрлөө. Тоглолтод Монголын рок попын акуулууд оролцов. Тоглолт орой 19.00 цагаас эхэлж 23.00 цагийн орчимд “Харанга” хамтлагийн “Зөвхөн Монголдоо” дуугаар өндөрлөсөн юм. Тоглолтыг жүжигчин Н.Ариунболд буюу Бооёо хөтөлж, үзэгчдийг хөгжөөж байсан. Тоглолтод залуу дуучин Эгшиглэн, ВХ, “Камертон” хамтлагийн дуучин Д.Болд, “Fire”, “Харанга”, “Киви” хамтлаг, поп хатагтай Б.Сарантуяа зэрэг уран бүтээлчид үзэгчдийн сэтгэлд хоногшсон дуугаараа бэлэг барьсан юм.  Тоглолтын төгсгөлд “Харанга” хамтлагийнхан “Толин хул”, “Сар шиг хол”, “Замд гаръя”, “Зөвхөн монголдоо” зэрэг дуугаараа тоглолтыг хаасан юм.

М.Дөл

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж