Аллагын талаар гэрчүүд ярьж байна

Хуучирсан мэдээ: 2010.09.16-нд нийтлэгдсэн

Аллагын талаар гэрчүүд ярьж байна

Батмөнх Намсрай
Батмөнх Намсрай
    БНСУ-ын Чоннам Нажүд амьдардаг Монгол Улсын иргэн 26 настай эмэгтэй К өчигдөр 07 цагийн үед хамаатныхаа эмэгтэйн солонгос нөхөрт хутгалуулан, амь насаа алдсан талаар бид мэдээлсэн билээ. Түүний хамаатны эмэгтэй  21 настай Х нь зуучлах товчоогоор дамжуулан БНСУ-ын иргэн Янг-тай гэр бүл болж, 2009 оны арванхоёрдугаар сард тус улсад очиж амьдарсан аж. Х-гийн солонгос нөхөр байнга архи уун, эхнэрээ  зоддог байсан тул тэрээр гурав хоногийн өмнө нөхрөөсөө зугтаан хамаатны эгчийндээ очсон байжээ. Х-гийн нөхөр хамаатны эгчийнд нь эхнэрээ хайн очиж асуухад нь “Архиа гаргаад эрүүл болсон хойноо эхнэрээ ирж ав” гэж хэлснийх нь төлөө урьдчилан бэлдэж ирсэн хутгаараа монгол эмэгтэй К-г 6-7 удаа хутгалан амь насыг нь хөнөөсөн аж. Түүнээс хутгыг нь салгах гэсэн К-гийн солонгос нөхөр, 40 настай  Ха-гийн гар хоолой зэрэгт мөн хутгалж бэртээжээ.

    Солонгос хүний гарт амиа алдсан К-нь 6 сартай хүүхэдтэй, өнгөрсөн оны арванхоёрдугаар сард солонгос хүнтэй гэрлэн, тус улсад амьдарч байгаа гэнэ. Харин согтуугаар монгол эмэгтэйг хутгалан амь насыг нь хохироосон иргэн Янг хэргийн газраас зугтаасан бөгөөд түүнийг Цагдаагийн байгууллага эрэн сурвалжилж байгаа юм. Хэрэгтэн өнөөг хүртэл олдоогүй байна. Харин аллагыг харсан гэрчүүд энэ талаар ярилцлага өгсөн байна. Тэдний ярилцлагыг ЭНД дарж үзнэ үү.

    NewsMN Гар утасны хувилбар Татах
    NEWS.mn

    Мэдээллийн эх сурвалж