Анхны болзооноосоо эхлээд бие даасан байдлаа хадгал

Хуучирсан мэдээ: 2010.03.22-нд нийтлэгдсэн

Анхны болзооноосоо эхлээд бие даасан байдлаа хадгал

Анхны болзоо ямар байх нь та хоёроос өөрсдөөс чинь шалтгаална. Бие биеэ хүндэтгэх нь нүүр ханарч хурдан ойлголцоход чухал. Ингэснээр хамтдаа байхад сайхан байх юм байна гэдгээ мэдэрдэг.

  • Зөвхөн та хоёр.

Болзоондоо хоёулхнаа л байх хэрэгтэй. Түүний ертөнцтэй танилцахад танд нам гүм чимээгүй газар хэрэгтэй.  Магадгүй цэцэрлэг эсвэл бар, ресторан байж болно. Хамгийн нол нь та хоёрт хэн ч саад болох ёсгүй. Олон хүмүүсийн хажууд, хэт дуу чимээн дунд та түүнийг мэдэгрч ойлгож чадахгүй.

  • Өдрөө сайн сонго

Хоёр хүний хоорондох  ямарч харилцаа  маш чухал.  та хоёр хувь тавилангаа холбох эсэх чинь болзоо ямар онцгой  байхаас хамаарна. Болзоогоо Валентины өдрөөр тааруул. Ийм онцгой өдөр эхэлсэн харьцаа ямар романтик байж болохыг төсөөлж байна уу?

  • Хамтдаа хуваалцсан зүйлээ давуу тал болгож ашигла

 
Та хоёр интернэтээр эсвэл ажлын шугамаар, найз нөхдөөрөө дамжуулан яаж ч танилцсан байлаа нэг нэгнийхээ талаар аль хэдийн мэддэг болсон байгаа. Ойр зуурын зүйлсийн талаар нэгэнт ярьсан бол өөрийнхөө юу үзэж туулсан талаар бяцхан түүх ярих нь харьцаанд чинь шинэ сайхан эхлэл болно. Энэ мэдээж игтгэлцлийн нэг хэлбэр шүү дээ.

  • Ха хоёрт адилхан зүйл юу байдгийг нээ

Болзож  байна гэдэг бол та хоёр бие биедээ таалагдсан, нэг сонирхотой гэсэн үг. Энэ тухайгаа ярилц. Та хоёрын сонирхол юун дээр нийлдэгийг олж мэдээд үүн дээрээ харьцаагаа бэхжүүл.

•    Та хоёр хоёулаа салхинд алхах дуртай бол дуртай газруудынхаа талаар, хэзээ хамт явах тухайгаа ярилц.
•    Нэг хөгжимд дуртай гэв үү? Тэгвэл саяхан худалдаж авсан CD-ныхээ талаар ямар тоглолт хаана болсон, ямар дуу нь хит болж байгаа тухай ярилц.
•    Өөрсдийнхөө тухай ярилц
•    Бие даасан байдлаа хэвээр хадгал.Өөрийнхөө тухай хангалттай мэдэх боломж олго. Анхны болзоонд өөрийгөө бүрэн илэрхийлэх хэрэггүй.Өөрийгөө хэн болохыг мэдүүлэхийн тулд түүнд хугацаа өг.
•    Бусдыг сонс…
•    Түүгээр өөрийнх нь тухай яриул. Түүнээс юм асууж, ярьж буй зүйлийг  нь  сонирхож  байгаагаа харуул. Бие биенийхээ тухай илүү ихийг мэдэх тусам  харьцаа чинь улам дотно болно.
•    Гадаад байдалд хууртах хэрэггүй. Анхны болзооны цэрвэсэн байдал болон чухал биш яриаг та өөрийнхөө дуртай зүйлээ ярьж эвдэж чадна. Та хоёрын сэтгэл хөдлөл, илүү сонирхолтой сэдэв болзоог амжилттай болгоно.
Өөрийнхөөрөө бай!

Бэлтгэсэн Н.Энхтуяа

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж