Хуучирсан мэдээ: 2010.09.16-нд нийтлэгдсэн

NBA-ын эргэн тойронд

Карлос Бүүзерийг алдаж, оронд нь Аль Жефферсоныг багтаа элсүүлээд байсан өрнөдийн “Юта Жазз” баг арын эгнээгээ улам бүр зузаатгалаа. Тэдний сүүлийн жилүүдэд авсан хоёрдугаар тойргийн сонголтууд нь ихэнхдээ хүчний болод төвийн тоглогч байсан ч Пол Миллсапаас бусад нь амжилт олсон нь цөөхөн.

Тэгээд Бүүзер байхгүйн дээр Мемет Окур гэмтэлтэй байгаа учраас түүнийг орлох туршлагатай тоглогч болох Франциско Элсоныг багтаа элсүүлснээ багийн менежер Кэвин О’Коннор зарлалаа.

Элсон NBA-д долоон жил тоглохдоо 3,9 оноо, 3,8 удаагийн самбараас бөмбөг авалтыг дунджилж байсан тоглогч юм.

Түүнчлэн “Нью Жерси Нэтс” өөрийн багаа дундаж зэрэглэлийн тоглогчдоор дүүргэсээр байна. Багийн ерөнхий менежер Билли Кинг довтлогч, чөлөөт агент Стифен Граамтай гэрээ хийж байгаагаа зарлалаа. Таван жилийн туршлагатай Граам 180 тоглолтыг энэ хугацаанд хийж, 4,3 оноо, 1,7 самбараас бөмбөг авалтыг дундилж байжээ. Ах, дүү Граамын амжилт муутай нь болох Стифен Кливлэнд, Чикаго, Хьюстон, Индиана, Шарлотт хотын багуудад хүчин зүтгэж байсан нэгэн юм.

Харин энэ хугацаанд “Бостон Селтикс холын зайн мэргэн бууч хайх эрлээ үргэлжлүүлсээр байна.

Тэд “ЛА Лейкерс” багийн сэлгээний тоглогч Адам Моррисонтой мягмар гаригт бэлтгэлийн зааланд нэг өдрийг өнгөрүүлжээ. Өнөөдөр тэд мөн дахин нэг өдрийн бэлтгэл хийж, эдгээрийн дараачаар Моррисон гайгүй байвал багтаа элсүүлэх бололтой.

Харин төвийн тоглогч Эрик Дампиер ажилгүйчүүдийн эгнээнд элслээ. Тайсон Чандлерийн солилцоогоор “Шарлотт Бобкатс”-т ирсэн ч Майкл Жордан түүнийг өөрийн багт хэрэг болохгүй гэж үзээд багаасаа хасчээ. Гэхдээ энэ нь мэдээж “Бобкатс”-ын цалингийн цэс хэтэрсэнтэй илүүтэй холбон тайлбарлаж байна.

Гэсэн ч Дампиерыг хямд үнээр өөр багууд сонирхох нь лавтай. Тэдний тэргүүн эгнээнд “Майами Хит” явж байна.

Харин түүнийг явуулсан “Бобкатс” мөн л дахин шилжилт хөдөлгөөн хийх төлөвтэй байгаа бөгөөд одоо гарааны тоглогчоор Назр Мохаммэд үлдэж байна. Мэдээж төгс сонголт биш гэдэг нь ойлгомжтой.

Холбон тоглогч Рэймонд Фелтоныг “Никс”-т алдаж, ДЖ Огустиныг чөлөөт агент руу илгээсэн тэд Шон Ливингстоныг буцаагаад гарааны тоглогч болгох, эсвэл өөр тоглогч хайх гэсэн бүрхэг ирээдүй л хүлээж байна.

Score Studio

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж