Д.Цахилгаан хүний эрхийн байгууллагад хандав

Хуучирсан мэдээ: 2010.09.16-нд нийтлэгдсэн

Д.Цахилгаан хүний эрхийн байгууллагад хандав

Улсын нууц задруулсан хэрэгт холбогдсон УИХ-ын Тамгын газрын гадаад харилцаа, хамтын ажиллагааны хэлтсийн зөвлөх Ц.Жаргалсайханд Сүхбаатар дүүргийн шүүхээс саяхан 17 жилийн хорих ял оноосон. Шүүхийн шийдвэрийг түүний аав ахмад дипломатч Д.Цахилгаан үндэслэлгүй, гүтгэлэг гэж үзэн давж заалдах өргөдлөө Нийслэлийн шүүхэд өгчээ.  Мөн Д.Цахилгаан Ц.Жаргалсайхан болон түүний гэр бүлийнхний эрх зөрчигдөж байна хэмээн үзэж Олон улсын хүний эрхийн байгууллагад хандсан гэнэ. Тодруулбал, Ц.Жаргалсайханыг уг хэрэгт холбогдсоноос болж гэр бүлийнх нь хүнийг ажлаас нь чөлөөлсөн байна. Түүнчлэн Ц.Жаргалсайханд шүүхээс ял оноочихоод байхад цагдаагийн ажилтнууд гэрт нь орж прокурорын зөвшөөрөлгүй нэгжлэг хийн эд зүйлийг нь битүүмжилсэн аж. 

М.Сура

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж