
Ийм засалт нь алдартнуудын гарын үсэг болсон гэж хэлж болно.
Хэрэв та сайхан нүд, гоё хамартай бол энэ тайралт танд гайхалтай зохино.
Харин гонзгой нүүртэй бүсгүйчүүд тэгш тайралт хийх хэрэггүй. Түүнээс гадна хэрэв та урт эрүүтэй бол үсний ийм засалтаас татгалзаарай. Учир нь тэгш тайралт эрүүг улам урт харагдуулдаг гэж үсчид ярьж байна.
Богино тэгш тайралттай үсний засалт нь сонгодог хэлбэр бөгөөд эмэгтэй хүнийг өөртөө итгэлтэй, хөөрхөн, тачаангуй харагдуулна.
Харин дугуй царайтай бүсгүйчүүдэд ийм тайралт зохидоггүй. Учир нь нүүрний өөг улам тодруулж харагдуулдаг байна.
О. Халиун