“Намрын ногоон өдрүүд”-ийг нээнэ

Хуучирсан мэдээ: 2010.09.16-нд нийтлэгдсэн

“Намрын ногоон өдрүүд”-ийг нээнэ

“Намрын ногоон өдрүүд-2010” үзэсгэлэн худалдаа өнөөдөр 12:00 цагаас “Мишээл экспо” төвд нээлтээ хийх гэж байна. Хот хөдөөгийн 600 гаруй аж ахуйн нэгж, иргэд оролцох үзэсгэлнгийн нээлтэд УИХ, Засгийн газрын гишүүд урилгаар оролцох бөгөөд  Ерөнхий сайд С.Батболд, ХХААХҮ-ийн сайд Т.Бадамжунай нар үзэсгэлэнд оролцогчдод хандаж үг хэлэх ажээ. Энэ сарын 22-нийг хүрэтл үргэлжлэх уг үзэсгэлэн нь тав дахь удаагаа болж байгаа юм. “Намрын ногоон өдрүүд-2010” үзэсгэлэн худалдааг анх зохион байгуулсан 2006 онд 300 аж ахуйн нэгж, иргэд оролцож 500 сая төгрөгийн бүтээгдэхүүн борлуулж байсан бол өнгөрсөн онд 550 аж ахуйн нэгж, иргэд оролцож, нэг тэрбум 500 сая төгрөгийн хүнс худалдан борлуулсан байна. Энэ жилийн үзэсгэлэн худалдааг зохион байгуулахын тулд улсын төсвөөс 66 сая төгрөг зарцуулж байгаа юм. Үзэсгэлэнгийн үеэр Стандартчилал хэмжилзүйн газраас жин хэмжүүрийн баталгааг үнэ төлбөргүй баталгаажуулж, Мэргэжлийн хяналтын газраас бүтээгдэхүүнд хяналт тавих юм байна. “Намрын ногоон өдрүүд”-ийн хүрээнд өдөр бүр бизнес эрхлэгчсд болон жижиг дунд үйлдвэрлэл эрхлэх талаар зөвлөгөө өгөхийн сацуу  Монголд нутагшуулж буй шинэ сортын төмс хүнсний ногооны талаар танилцуулж, зөв хооллолтын зөвлөгөө өгөх ажээ. Мөн өнөө орой “Нийслэл хотхон” төв асарт шар айрагны баяр зохиох ажээ.

Д.Цээнэ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж