Жаргалант тосгонд газар эзэмшүүлнэ

Хуучирсан мэдээ: 2010.09.16-нд нийтлэгдсэн

Жаргалант тосгонд газар эзэмшүүлнэ

Сонгинохайрхан дүүргийн газрын алба
2010 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгагдсаны дагуу
иргэдээс шинээр газар эзэмших өргөдлийг авахаар болжээ. Есдүгээр сарын
17-ны өдөр буюу маргааш өргөдлийг авч эхэлнэ. Сонгинохайрхан дүүргийн 21
дүгээр хороо, 347, 324, 335 дугаар гарам болон Жаргалант тосгон зэрэг
газруудад газар эзэмшүүлэх ажээ. Газар эзэмших хүсэлтэй иргэд гараар
бичсэн өргөдөл, оршин суугаа газрын хорооны даргын тодорхойлолт, иргэний
үнэмлэхний хуулбарын хамт авч очих ёстой юм байна. Түүнчлэн дээрх
газруудад газар эзэмшихийг хүссэн иргэн заавал өөрийн биеэр очих учиртай
бөгөөд шинээр авах газрынхаа байршлыг өргөдөлдөө тусгасан байх ёстой
гэнэ.

Д.Цэц

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж