“B” продакшн дампуураагүй

Хуучирсан мэдээ: 2010.09.16-нд нийтлэгдсэн

“B” продакшн дампуураагүй

“Камертон” хамтлагийн ахлагч, дуучин Д.Болдын байгуулсан “В” продакшныг сүүлийн үед дампуурч байгаа гэх мэдээлэл хэвлэлээр цацагдах болсон. Энэ талаар дуучин Д.Болдоос тодруулахад “Манай продакшн дампуурахгүй ээ. Бид үйл ажиллагаагаа явуулж л байгаа шүү дээ. Саяхан болсон манай хамтлагийн тоглолтыг ч гэсэн манай продакшн зохион байгуулсан. Удахгүй манай продакшн шинэ залуу уран бүтээлчдийн эрэлд гарна. Монголын рок поп урлагт шинэ залуу чадвартай уран бүтээлчийг гаргаж ирэх болно” гэв. Иймд тус продакшныг дампуурч байгаа гэх мэдээлэл худлаа байх нь.

М.Анир

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж