“I Do, Now What?” борлуулалтаараа тэргүүллээ

Хуучирсан мэдээ: 2010.09.16-нд нийтлэгдсэн

“I Do, Now What?” борлуулалтаараа тэргүүллээ

Бестселлер номын зохиолчид болох Giuliana болон Bill Rancic нарын хамтран бичсэн “I Do, Now What?” нэртэй ном өнгөрсөн долоо хоногийн бестселлер номоор нэрлэгдлээ. Энэхүү ном дунд насныхны хайр дурлалын нууцууд, олон янзын түүх, мөн зөвөлгөөг багтаасан гайхалтай бүтээл болсон хэмээн үнэлэгдээд байна. Уг номын зохиолч Giuliana нь “E News” телевикийн хөтөлбөрийн хөтлөгч бөгөөд Bill Rancic нь түүний нөхөр аж.

Хосууд гурван жилийн өмнө гэрлэсэн ба энэхүү номоо өөрсдийн хайр сэтгэлийн түүх дээрээ үндэслэн бичсэн гэнэ. гэрлэснийхээ дараа “Giuliana & Bill” нэртэй өөрсдийн реалити шоугаа явуулж эхэлсэн ба чамгүй амжилт олсон. Тэд мөн номондоо хосууд мөнгөний төлөө хэт зүтгэснээр амьдралын үнэт зүйлсээ алддаг тухай, өөрсдийнх нь нэрлэдгээр “гэмгүй худал үг” ямар их хор уршиг дагуулдаг тухай номондоо онцолсон аж. Хосууд анх танилцахдаа Giuliana 31 настай байсан мөртлөө Bill Rancic-т өөрийгөө 29 хэмээн танилцуулсан гэнэ. Энэ нь тухайн үедээ нэг их чухал зүйл биш байсан боловч яг гэрлэх үед худлаа ярьсан нь илэрснээр багагүй үл ойлголцол гарч байжээ. Олон хүндрэл бэрхшээлийг даван туулж байж, аз жаргалтай гэр бүл оршин тогтнодог. Мөн гэрлэлт гэдэг бялуу шиг тэр чигээрээ аз жаргал байдаггүй тухай хосууд дурьджээ.

АНУ-ын нийгмийн ажилтнууд гэрлэлтийн тухай нэгэн судалгаа явуулсан ба тэрхүү судалгаагаар сэтгэл эмзэглэхгүй байхын аргагүй үр дүн гарсан байна. Судалгаанд хамрагдсан 30-аас дээш насны 5000 хүний 56 хувь нь нэг ч удаа гэрлэж байгаагүй, гэрлэхэд яарахгүй байгаа хэмээн хариулжээ. Энэхүү судалгааны дүнг хараад тэд уг номоо бичихээр шийдсэн ба гэрлэлт бол зөвхөн эдийн засгийн хувьд тогтвортой байхын төлөө хийдэг хамтрал биш. Сэтгэл зүрхээр хийсэн сонголтынхоо үр дүнгээр аз жаргал, зовлон гунигийг мэдрэх сонголт байдгийг залуустаа хэлэхийг хүссэн байна. Мөн гэр бүл зохиосон хүмүүсийн ажлын амжилт, үр бүтээмж ганц бие хүмүүсийнхээс хавьгүй өндөр байж, илүү зорилготой амьдардаг аж. Үүнийг тэд өөрсдийн амьдрал дээрээ жишээ татан бичсэн ба хосууд гэрлэхээсээ өмнө төдийлэн амжилт олж чадалгүй, цагаа дэмий зүйл дих зарцуулдаг байсан гэнэ.

Гэрлэснээр тэд ирээдүйнхээ тухай, 30 40 жилийн дараах амьдралынхаа төлөө санаа зовинож эхэлсэн ба ажилдаа илүү ач холбогдол өгч, анхаарч эхэлсэн байна. Үүний үр дүнд тэд гурван жилийн хугацаанд өөрсдийн шоу хөтөлбөртэй болж, олны танил болж чамгүй амжилт олж чаджээ.

Бичлэгийн хувьд баригдмал биш, харилцан яриа маягаар ихэнх нь бичигдсэн учраас уншихад хялбар. Мөн хошин хөнгөн бичлэг нь таныг уйдаахгүй гэнэ.

Н.Наран

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж