Намрын ногоон өдрүүд нээлтээ хийнэ

Хуучирсан мэдээ: 2010.09.16-нд нийтлэгдсэн

Намрын ногоон өдрүүд нээлтээ хийнэ

Хүн амын хүнсний хангамжийг сайжруулах, газар тариалан, мал аж ахуй, хүнсний үйлдвэрлэлийн салбарыг сурталчлах зорилгоор Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамнаас жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг “Намрын ногоон өдрүүд” нэгдсэн арга хэмжээ өнөөдөр нээлтээ хийнэ.
“Мишээл экспо” төвд  тав дахь удаагаа зохион байгуулагдаж буй уг  “Намрын ногоон өдрүүд-2010” нэгдсэн арга хэмжээний хүрээнд зохион байгуулагдах “Эрүүл хүнс 2010” худалдаагаар иргэдэд чанартай хүнсний бүтээгдэхүүн хүргэхээр болсон байна.
Өнгөрөгч жилийн үзэсгэлэн худалдаа “Эрүүл хүнс”, “Алтан намар”, ”Шилмэл мал” , “Хөнгөн аж үйлдвэр” гэсэн дөрвөн хэсгээс бүрдэж байсан бөгөөд манай улсын хоёроос бусад аймгийн 550 гаруй аж ахуйн нэгж, иргэн оролцон 800 гаруй нэр төрлийн шилдэг бүтээгдэхүүнийхээ дээжийг толилуулж байсан билээ.

Б.Мандах

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж