Хуучирсан мэдээ: 2010.09.16-нд нийтлэгдсэн

Бооёо “од” болов

“Шинэ үе” продакшны захирал,жүжигчин Н.Аруинболд буюу Бооёо сүүлийн үед “од” болоод байгаа. Учир нь түүний шинэ авьяас илэрч хөтлөгчийн ажил үүргийг гүйцэтгэх болсон. Тэрбээр давгүй хөтлөгч гэдгээ үзэгч олонд "ТВ5" телевизийн "Алтан түрүү" нэртэй оддын автомашины уралдаант нэвтрүүлэг, 25 дугаар суваг телевизийн "Их хотын үдэш" нэвтрүүлгээр харуулаад авсан. Мөн өнгөрсөн долдугаар сарын 13-нд Сүхбаатарын талбайд болсон “Хар сарнай” хамтлагийн тоглолтыг хөтөлсөн нь үзэгчдэд таалагдсан. Угийн алиа хошин зантай, яриа хөөрөөтэй жүжигчин залууг тайзнаа гарч ирэх бүрт үзэгчид байнга л халуун алга ташилтаар хүлээн авдаг. Тэрбээр өчигдөр ч гэсэн бүх оддын “Би эх орондоо хайртай” шоу тоглолтыг хөтөлсөн юм. Шинэ ажлынхаа талаар жүжигчин Бооёо хэлэхдээ “Хөтлөгч хийх ер нь бол зүгээр шүү. Би урд нь олон арга хэмжээг хөтөлж байсан байсан ш дээ” гэв. Ямартай ч жүжигчин Бооёод хөтлөгчөөр ажиллаад өгөөч гэсэн олон санал хүсэлт ирдэг байна.

М.Анир 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж