Гэр орон эмх цэгцгүй байх нь хэрүүл үүсэх гол шалтгаан болдог. Энд тэнд тайлаад орхисон өмд хувцас, угаагаагүй аяга тавагны эргэн тойронд маргаан гардаг.
- Гэр бүлийн амьдралд өөрийн шаардлага гэж байдаг. Энэ нь эмх цэгцтэй байдал юм.
- Гэр орон нь цэвэр цэмцгэр, өөрсдөө тав тухтай байх нь зөв амьдрал юм.
- Гэр орноо эмх цэгцтэй байлгахын тулд өдөр тутам ажиллах хэрэгтэй.
- Гэр орны ажилд оролцдоггүй хүмүүс хамгийн их эмх цэгцгүй байдал үүсгэдэг.
- Хэрэв та гэрт цэвэр цэмцгэр байдал тогтоохыг хүсч байгаа бол, гэр бүлийн бүх гишүүд үүнд оролцдог байх ёстой.
- Цэвэрлэх, угааж арчих, дэлгүүр явах, хоол унд бэлтгэх зэрэг ажлыг гэр бүлийн гишүүд хуваарилж авах нь зүйтэй.
- Уйгагүй баримталж чадвал эмх цэгц, дэг журам нь амархан дадал зуршил болдог.
- Гэрийн ажил хийсэн хэн нэгнээ, тэр тусмаа хүүхдүүдээ магтахаа бүү март.
- Гэхдээ эмх цэгц нь гэр бүлийн гишүүдийн ахуй нөхцөл, тэдний хүсэл сонирхол, эрх ашгийг хязгаарлах, өөрчлөх ёсгүй юм.
- Хүн ирлээ гэхэд шал муухай болчихно гэж хялалздаг бол.
- Хүүхдүүд нь илүү хөдөлгөөн хийхээс айдаг бол ийм гэрийн амьдрал ямар ч баяр баясгалангүй, дүнсгэр болон хувирдаг.
- Хэт гоёчилсон дэг журам нь хүний хэвийн амьдралд тохирдоггүй.
- Хүүхдүүд гэртээ тоглохоор бага зэрэг замбараагүй байдал үүсч, эмх цэгц алдагддаг нь үнэн. Тэглээ гээд тоглохыг хорьж болохгүй.
- Хүүхдүүдээ тоглосны дараа тоглоомоо хайрцаг саванд нь хийж хураадаг зөв дадал зуршилтай болоход нь заавал туслаарай.
- Хэт нямбай байдал, эмх цэгцийг гол зорилгоо болгочихвол гэр бүлийнхэнд ямар ч баяр баясгалан авчрахгүй.
- Ширээн дээр хөглөрүүлж ямар нэг зүйлийг тавихыг хориглоход тухайн хүний хийж бүтээх гэсэн санал, санаачилга хэрэгжихгүй үлддэг. Энэ нь хохирол юм.
- Гэртээ хэт эмх цэгц, дэг журам тогтоосноор орж ирэх ёстой мөнгө, санхүү багасвал хамгийн утгагүй зүйл юм. Ингэвэл эмх цэгц бүр ч илүү хорлонтой болох нь бий.
- Иймд гэр бүлийн эмх цэгц, дэг журам нь гэр бүлийн гишүүдийнхээ төлөө, тэдэнд баяр баясгалан авчрахад зориулагдсан байх ёстой.
Н.Цэнд