Алтны үнэ өсч шинэ амжилт тогтоолоо | News.MN

Алтны үнэ өсч шинэ амжилт тогтоолоо

Хуучирсан мэдээ: 2010.09.16-нд нийтлэгдсэн

Алтны үнэ өсч шинэ амжилт тогтоолоо

Мягмар гаригт алтны үнэ өсч дээд амжилт тогтоосон бөгөөд судлаачид
үүнийг хэд хэдэн шалтгаанаар тайлбарлаж байна. Жинхэнэ төмөр болон
түүнийг худалдан авах үнэ хоёулаа 2% нэмэгдэж нэг унц буюу (28.35гр) бүр
нь 1.274.75$ болжээ.
Энэ нь түүхий эдийн дөрвөн сард олох нэг өдрийн хамгийн их орлого болж байна.
Хөрөнгө
оруулагчдад түлхэц болж өгдөг нэг хүчин зүйл нь алтны байнга “аврагч”
хэмээн нэрлэгддэг байдал нь эдийн засгийн тогтворгүй байдалд ч сайн
хөрөнгө оруулалт байдаг учраас тэр юм.
Хар зах дээр гулдмай, үнэт
эдлэлийн эрэлт их байгаа нь Энэтхэгт хуримын улирал эхэлсэнтэй мөн
есдүгээр сард болдог Хинди-гийн найр дөхөж байгаатай холбоотой аж.
Бас
нэг шалтгаан нь алтны үнэ нь ам.доллараар бодогддог учир долларын үнэ
буувал өөр валютаар наймаа хийж байгаа хүмүүст ашигтай байдаг байна.
Доллар зарим нэг валютын ханштай харьцах ханш их унасан бөгөөд үүнд зарим нэг шалтгаан бий.
Долларын Японы Иентэй харьцах харьцаа нь их буурсан бөгөөд энэ нь 15 жилийн өмнөхөөс ч бага ханшаар арилжаалагдаж байгаа юм.
Алтны үнэ энэ онд 16% аар өссөн бөгөөд судлаачидын хэлснээр сүүлийн энэхүү дээд амжилтанд хийх тайлбар байхгүй байгаа гэжээ.
Хэрвээ
Хятад, Энэтхэг болон эрчимтэй хөгжиж буй зах зээл дээр үнэт эдлэлийн
эрэлт хүчтэй хэвээрээ байвал энэ нь алтны үнийг өндөр байлгахад түлхэц
болно гэж Дэлхийн алтны зөвлөлийн сүүлийн мэдээ таамаглажээ.

 Б.Билгүүн

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж