
Охины эцэг Ариел Тикона “Гэргий минь амаржиж, охиноо төрүүлж байх үеэр байлцаж чадаагүй дээ сэтгэл хангалуун бус, гунигтай л байна. Тэнд очмоор байгаа боловч даанч чадахгүй. Гэхдээ видео бичлэгийг нь үзэх болохоор баяртай байна” гэж ярьсан аж. Охины ээж Элизавет Сеговиа аав нь удахгүй төрөлтийн үеэр хийсэн бичлэгийг хүлээн авах болно гэж нотлон ярьсан байна.
Уурхайн гүнд “хоригдсон” нөхрийнхөө хувьд учирсан золгүй явдлыг тайвнаар хүлээн авсан бөгөөд нөхрийгөө эргэж ирэхийг тэвчээртэй хүлээнэ гэдгээ хэлсэн байна. Охиноо төрүүлсэн эх “Цаг хугацааг тэвчээртэй хүлээх болно. Учир нь нөхөр маань захиа бичиж тайвшруулж байгаа” гэсэн аж.
Уурхайчдыг аврахаар 268 м гүн цооног өрөмдөн гаргажээ. Эрх баригчид уурхайчдын эрүүл мэндэд анхаарал тавьж байгаа бөгөөд аврах ажил хэдэн сараар ч үргэлжлэх төлөвтэй байгаа боловч уурхайчдын биеийн байдалд байнга тусгайлан анхаарч байгаа юм байна.
Эх сурвалж: EUROPA PRESS
Бэлтгэсэн Д.Пунцаг