Мария Шарапова Tiffany-гаар гангарав

Хуучирсан мэдээ: 2010.09.16-нд нийтлэгдсэн

Мария Шарапова Tiffany-гаар гангарав

Дэлхийн спортын салбарын сайхан бүсгүйчүүлийн нэг гэгддэг ОХУ-ын теннисчин Мария Шарапова наймдугаар сарын 30-наас есдүгээр сарын 12-ны өдрүүдэд болж өнгөрсөн 2010 оны US Open тэмцээний үеэр Tiffany-гийн шар алмазан шигтгээтэй унждаг ээмэгтэй талбайд гарч, олны нүдийг хужирлажээ. Нью-Йорк хотноо болсон US Open тэмцээнд зориулан Шараповагийн тусгайлан сонгосон тус ээмэг нь шар болон цагаан алмазан шигтгээг хослуулсан, цагаан алт болон 18 каратын шар алтан ээмэг ажээ. Харин үнийн тухайд 16 мянган ам.доллар гэнэ.
Гоёлынхоо талаар Шарапова “Tiffany-гийн алмазан шигтгээтэй гоёлыг талбай дээр ч, талбайн гадна ч зүүх дуртай. Үнэхээр онцгой шүү. Олон өнгийн алмазан шигтгээтэй учир бүр ч илүү гоёмсог, чамин байдаг” хэмээн ярьжээ.

С.Цэлмэг
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж