Нисэх буудлын дэргэд зочид буудал барина

Хуучирсан мэдээ: 2010.09.16-нд нийтлэгдсэн

Нисэх буудлын дэргэд зочид буудал барина

Карибийн тэнгисийн арлын Гайти улсад хүчтэй газар хөдөлж, их хэмжээний хохирол амссанаас хойш дотоодын эдийн засаг, аялал жуулчлал, дэд бүтцийг хөгжүүлэхэд чухал алхам болох ач холбогдолтой нисэх онгоцны буудлын дэргэдэх зочид буудлыг барихаар болжээ. Нийт 33 сая ам.долларын төслийн хүрээнд Гайтигийн нийслэл Порт-о-Принс хотын Toussaint L’Ouverture олон улсын нисэх буудлын ойролцоо зочид буудал барих бөгөөд энэ оны сүүлээр шав тавих гэнэ. Барилгын ажлыг Аргентиний Rolando Gonzalez-Bunster болон Гайтигийн WIN групп хамтран 18 сарын хугацаанд гүйцэтгэж, улмаар 2013 он гэхэд 240 өрөө бүхий цоо шинэ зочид буудал бэлэн болох ажээ.

С.Цэлмэг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж