Парис Хилтоны шүүх хурал боллоо

Хуучирсан мэдээ: 2010.09.16-нд нийтлэгдсэн

Парис Хилтоны шүүх хурал боллоо

Парис Хилтон кокаин буюу мансууруулах бодис хэрэглэсэн хэрэгт буруутгагдан өнгөрсөн баасан гарагт баривчлагдсан ч түүнийг бямба гарагт сулласан гэж Лас Вегасын цагдаагийн газар мэдэгджээ.
Тэрбээр түрүүвчиндээ мансууруулах бодис авч явсан хэргээр цагдаагийн газар түр саатуулагдсан байна. Энэ хэргийн талаар цагдаагийн газраас дэлгэрэнгүй мэдээлэл өгөөгүй ч Си-Эн-Эн агентлагийн мэдээлснээр, Хилтон хар өнгийн “Кадиллак Эскаладе” машинаар Вин зочид буудлын ойролцоо явж байхад нь цагдаагийн ажилтнууд түүний машинаас мансууруулах бодис ханхалж байгааг үнэрлэн түүнд шалгалт хийж, баривчилсан бөгөөд түүний жолоочийг мөн баривчилсан гэж мэдээлжээ. Парис Хилтон мансууруулах бодис авч явсан хэргээр өмнө саатуулагдаж байжээ. Энэ зун Өмнөд Африкт болсон хөл бөмбөгийн ДАШТ-ий үеэр Хилтон марихуан авч явсан хэрэгт буруутгагдсан ч энэ хэрэг удахгүй хэрэгсэхгүй болсон юм.

Харин энэ удаагийн хэргээр Парис Хилтон шүүхийн удирдлагад мэдүүлсэн өргөдлийн дагуу нэг жилийн тэнсэн харгалзах ял эдэлнэ гэж “Лос Анжелес Таймс” сонин мэдээлжээ.
Шүүхэд гаргасан хүсэлтийн дагуу тэрбээр мансууруулах бодисны хор уршгийн тухай хөтөлбөрт хамрагдан 2000 долларын торгууль төлж, 200 цаг нийгмийн ажил хийх бөгөөд хаана ажиллахыг шүүхээс хожим нь тодорхойлох аж. Парис Хилтон тэнсэн харгалзах ял эдлэх хугацаандаа дахин цагдаагийн хаалга татвал тэрбээр нэг жил шоронд хоригдох юм. Их хэмжээний өв залгамжлагч Парис Хилтон наймдугаар сарын 27-нд найз залуу Си Вэйтсийн хамт Лас Вегас хотоос баривчлагдсан байна. Машинтай явж байсан тэднийг цагдаагийн ажилтан зогсоон үзлэг хийхэд Парисын түрийвчнээс 0,8 гр кокаин олжээ. Энэ үед тэрбээр уг цүнх өөрийнх нь биш гэж худал хэлсэн байна. Үргэлж хэл аманд ороолцдог Парис худал мэдүүлэг өгсөн болон биедээ мансууруулах бодис авч явсан гэсэн хоёр хэрэгт буруутгагджээ.

Зочид буудлын
Хилтон сүлжээний үе залгамжлагч
тэрбээр 2007 онд
шүүхээс оноосон ялаа эдлэхэр шоронгийн хаалга тат
сан юм. тэрбээр согтуугаар машин жолоодож явахад нь
цагдаа нар саатуулж, 1150 доллараар торгосон. Халаас зузаан хатагтайд
торгуулийн мөнгө хэтэрхий бага санагдсан бололтой. Дахин хоёр ч удаа дүрэм
журам зөрчөөд авчээ.
Хэн
ч байлаа хуулин доор амьдарч хуулинд захирагдах ёстой байдаг хойно, шүүх шийдвэрээ
уншиж Парис Хилтонд 45 хоног шоронд хорих ял оноожээ. Энэрэнгүй сэтгэлээ ч бас
үзүүлж ялыг нь 23 хоног болгож зөөлрүүлсэн байна. Парис Хилтон
ямар ч байсан буруугаа ойлгож, алдаагаа
засахыг амалсан ярилцлагууд нь ийм сэтгэгдэл төрүүлж байна. МТВ-гийн кино
наадмын шагнал гардуулах ёслолын ажиллагааны дараа тансаг амьдралдаа түр
баяртай гэж хэлэн шоронгийн зүг яв
сан
билээ.

Тэрбээр 23
хоногий
г алдартай хүмүүс, өндөр албан
тушаалтан, цагдаагийнхан ял эдэлдэг
онцгой хэсэгт өнэгөрөөсөн ба өрөө нь 3.5-ын харьцах 2.5 метрийн хэмжээтэй байсан. Хоолыг нь өрөөнд зөөн авчирч өдөрт
нэг удаа салхилуулна. Нэг цагийн дотор амжиж усанд орж, телевиз үзэн, утсаар
ярьж болох гэнэ. Бусад үед шоронд гар утас, компьютер ашиглахыг хориглодог
байна.

Н.Наран

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж