Хэрэглэгчдийн гомдлыг 12-84 тоот тусгай дугаарын утсаар авах болжээ

Хуучирсан мэдээ: 2010.03.22-нд нийтлэгдсэн

Хэрэглэгчдийн гомдлыг 12-84 тоот тусгай дугаарын утсаар авах болжээ

Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газраас12-84 тоот тусгай дугаарын утсыг ажиллуулж эхэлжээ. Хэрэглэгчид болон бизнес эрхлэгчдийн дуу хоолойг түргэн шуурхай сонсох, тэдний гомдол саналыг чирэгдэлгүйгээр шийдвэрлүүлэх боломжийг нээж өгөх зорилгоор энэхүү утсыг ажилуулж  байгаа аж.  Иргэд, бизнес эрхлэгчид “Шударга бус өрсөлдөөнийг хориглох тухай” хууль тогтоомжийг зөрчсөн гэж үзэж байгаа компани, аж ахуйн нэгж, албан тушаалтны үйлдэл, үйл ажиллагааны тухай гомдол мэдээллээ 12-84 тоот тусгай дугаарын утсанд мэдээлж болох юм байна. Энэхүү утас нь ажлын өдрүүдэд 9-18 цагийн хооронд үргэлж нээлттэй байх ажээ.

Д.Цэц

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж