Сэрүүний улиралд H1N1 сэргэхийг үгүйсгэхгүй

Хуучирсан мэдээ: 2010.09.16-нд нийтлэгдсэн

Сэрүүний улиралд H1N1 сэргэхийг үгүйсгэхгүй

Халдварт өвчин судлалын үндэсний төвийн Тандалтын албаны их эмч А.Бурмаа

 -Шинэ халдварт өвчин болон дахин сэргэж буй халдварт өвчний талаар тодруулаач. ХӨСҮТ-д сүүлийн үед халдварт өвчний шинэ тохиолдол бүртгэгдсэн үү?  
-Лабораториийн шинжилгээ, эмнэлзүйн тандалтаар манай  оронд өмнө нь огт бүртгэгдэж багйаагүй өвчнийг  Шинэ халдварт өвчин гэдэг. Энэ өвчний тоонд гурван жилийн өмнө бүртгэгдсэн гар хөл, амны өвчин, өнгөрсөн онд дэлхий нийтэд шинээр гарсан H1N1 вирусын халдвар зэрэг өвчнүүд орно. Харин дахин сэргэж байгаа халдварт өвчний хувьд сүрьеэ, ДОХ, эмнэлэгээс үүдсэн халдвар,  бруцеллёз, томуугийн А вирусын халдвар, цусан суулга зэрэг өвчнүүд орно. Гэхдээ дахин сэргэсэн халдварт өвчнүүдийн хувьд буурахгүй байна. Тухайлбал, дулааны улиралд гэдэсний халдвар, вируст гепатит,  бохир гараар дамждаг өвчнүүд бүртгэгдсээр л байгаа. Энэ оны хоёрдугаар сарын  15-нд  H1N1 вирусын 1383 дахь тохиолдол бүртгэдсэнээс хойш уг өвчнөөр халдварласан мэдээлэл нэмж ирээгүй байна. ДЭМБ-аас тус өвчний дэгдэлт намжсан гэж зарласан ч хүйтэн сэрүүний улирал эхлэхээр  дахин сэргэхийг үгүйсгэх аргагүй. Тиймээс ХӨСҮТ бэлэн байдлыг хангах,  арга хэмжээг эхлүүлсэн.  Хүн амыг уг өвчнөөс урьдчилан сэргийлэх, зааварчилгааг эрүүл мэндийн холбогдох албадуудад өгсөн.

-Сүүлийн үед тарваган тахал, шувууны тахал, шүлхий зэрэг халдварт өвчин гарч хүн мал өвчилж байна.Энэ халдварууд олон нийтийг хамарсан тохиолдолд ХӨСҮТөв ажиллах бэлэн байдлаа хэр хангасан байгаа вэ?

-Мал, амьтнаас хүнд халддаг халдварт өвчний хувьд харъяа байгууллагууд арга хэмжээ, хүнд халдварлахаас сэргийлэх зөвлөмжүүд өгсөн байна.  Ер нь халдварт өвчний 70 орчим хувь нь шувуунаас хүнд халдварладаг гэдэг. Шувууны томуугийн А хүрээний H5N1 вирүсийн халдвар 2003 онд Ази тивийн тодорхой хэсгүүдэд байгалийн голомт үүсгэн, улмаар нүүдлийн шувуудаар дамжин Европ, Ойрхи дорнодын орнуудад тархаж халдварын голомттой улс орнуудад өндөр эндэгдэлтэй хүний өвчлөл үүсгэх болсон билээ. Гэхдээ манай оронд  Шувууны томуугийн Н5N1 -аар  хүнд халдварласан тохиолдол бүртгэгдээгүй.  Харин малаас хүнд халдварласан өвчний хувьд хүн болгон тэр бүр мэдээд байдаггүй бруцеллёзын халдвар байна. Энэ халдвараар өвчилсөн хүн  халдвар авсанаа мэдэхгүй удаж хугацаа алддаг. Энэ халдварыг дэлхий нийтээр сэргэж байгаа халдварын тоонд оруулах болсон. Манай улсын хувьд энэ өвчний бүртгэлщ нилээн дээгүүрт ордог . энэ өвчин нь удаан хугацааны турш үргэлжилдэг. Өвчилсөн хүний гар хөл нь мэдээ алдах, эрхтэн системд өөрчлөл т орох хүнийг ажлын чадваргйү тахри татуу болгодог өвчин энэ бол малаас хүнд халдварладаг халварт өвчин хэдэн хүн хурцаар өвчилсөн нарийн тоог гаргах хэцүү. Мөн ихэнх халдварт өвчнүүдэд урьдчилан сэргийлэх вакцин хийж хамгаалж болдог ч бруцеллёз өвчнөөс сэргийлсэн хүнд зориулсан вакцин байдаггүй.

П.Наран

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж